Иргэн та Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлага болон албан хаагчид хандах бол…
Улсын бүртгэлийн хэлтсийн даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факс, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой.
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 7 хоног бүрийн “Даваа – Баасан” гарагийн 09.00-18.00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсож, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шийдвэрлэж байна. Удирдлага, албан хаагч, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо тус хэлтсийн утас 70534988, болон http://ubh.om.gov.mn/ сайт, https://www.facebook.com/umnugovi.burtgel.gov.mn гэсэн facebook хаягт хандан илэрхийлж болно. Шаардлагатай бол өргөдөл, гомдол хариуцсан ажилтан О.Жижигчулуунтай Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн байрны 2 дугаар давхарт байрлах 207 тоот өрөөнд очиж уулзан санал хүсэлтээ амаар болон бичгээр гарган хандах боломжтой.
Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичсэн байх ёстойг анхаарна уу. Харин хамтран гомдол, мэдээлэл гаргаж буй тохиолдолд хүн бүр тус тусын гарын үсгийг зурсан байна.
– Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан О.Жижигчулуун
– Холбоо барих утас: 70534988
– Хаяг: Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс 2 давхарт 207 тоот өрөөнд хандана уу